НӨАТ-ын сугалаагаар 36,499 азтан тодорлоо
2022 оны 10 сарын 12
НӨАТ-ын сугалааны тохирол шинэчилсэн хувилбараар өнөөдөр УИД-ээс шууд явагдлаа. Сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан болохыг Татварын байгууллагаас мэдээлээд буй. Улсын хэмжээнд есдүгээр сарын 36,738,824 баримт системд бүртгэгдсэн байна.
Тохирлын дүнг танилцуулж байна.
3 орон таарсан
- 32,869
4 орон таарсан
- 3,267
5 орон таарсан
- 320
6 орон таарсан
- 40
7 орон таарсан
- 2
8 орон таарсан
- 1 супер азтан тодорлоо.
Супер азтаны баримтын дугаар 77346548 байлаа.
Системд бүртгүүлсэн 36,738,824 баримтаас 36,499 баримт орон таарч, азтан болов.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авахаар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1







2

2
641322
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс