СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өндөр хүчдэлийн цахилгааны утсанд тээврийн хэрэгсэлтэй хүрсний улмаас цахилгаанд цохиулж, НАС БАРЖЭЭ
2022 оны 10 сарын 12
Өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр өндөр хүчдэлд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Өндөр хүчдэлийн шонгийн цахилгааны утсанд өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлтэй хүрч, хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай 44 настай, эрэгтэй “Б” нь LGMG-1117D маркийн өөрөө буулгагчийг жолоодож явахад өндөр хүчдэлийн утсанд механизмын өргөгч тэвш хүрсний улмаас цахилгаанд цохиулж, нас барсан байжээ. Энэ хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641321
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс