“ОРХОН” голын гүүрнээс “приус-20” маркын АВТОМАШИН УНАЖЭЭ

2022 оны 10 сарын 12

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход, иргэн Ш-ийн “Тоёота Приус -20” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн байсныг 30 минут ажиллан татан гаргасан. Тус автомашины жолооч Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:30 цаг хүртэл осолдсон газраас хойд зүгт 32 км/-т Шаамарын салаа гэдэг газар хүртэл завиар урсаж, мөн 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийн зохион байгуулсан. 10.12-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
2
641315
6 эможи

keyboard_arrow_up