СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 67 настай, эмэгтэйн ХООЛОЙГ БООЖ дээрэмдэхийг завджээ

2022 оны 10 сарын 12

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19:34 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай ээжийн амыг дарж дээрэмдэхийг завдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тодруулбал, дуудлага, мэдээллийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад 38 настай, эрэгтэй “Н” гэгч нь согтуурсан үедээ 67 настай, эмэгтэй “Л” гэгчийг түлхэж унагаан, хоолойг нь боож дээрэмдэхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
3
641311
4 эможи

keyboard_arrow_up