Гадаад улс руу “оргон зайлах“-ыг завдсан хэргээр саатуулагдсан “Цэнхэр үст Цэрэн“ суллагджээ
2022 оны 10 сарын 12
Иргэн Э.Цэрэндолгорыг гадаад улс руу нисэх гэж байхад нь "оргон зайлах"-ыг завдсан гэх үндэслэлээр энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагаас саатуулсан билээ.
Улмаар түүнийг урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл иргэн Э.Цэрэндолгорт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр дуусаж, тэрбээр суллагдсан байна.
Тэрээр өөрийн цахим хуудастаа "Сайн сууцгааж байв уу? Би хорихоос суллагдан гэртээ дөнгөж орж ирлээ" хэмээн бичсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641309
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс