Иргэн өөрөө хүсвэл ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОХГҮЙГЭЭР үргэлжлүүлэн төрийн албанд ажиллах нь нээлттэй

2022 оны 10 сарын 12

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.11) хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох, төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан боловч төрийн албан хаагч гэдэг статустайгаар албан тушаалын үндсэн цалин болон хуульд заасан бүх нэмэгдэл, хөлсийг тэтгэврийн хамт авч байгааг зогсоож, төрийн албанд тавигдах нийтлэг шаардлагад төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх гэснийг хангасан байх  шалгуурыг нэмж тусгахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641305
0 эможи

Иргэн
2022-10-12 15:32
Тэтгэвэр бага тогтоогддог учраас дээд хязгаар хүртэл нь ажиллах сонирхолтой байдаг байх.
иргэн
2022-10-12 10:40
төр хүмүүсийн тэтгэвэртэй барьцаж, тэтгэвэрийн насныхны эрхэнд халдаж болохгүй. тэтгэвэрийг төрөөс өгч байгаа цалин гэж ойлгоод байгаа юм уу. тэтгэвэр цалин биш шүү дээ, төрд төлж байсан шимтгэлээ буцаан авч байгаа. одоо бүр мөнгө хайгаад иргэдийнхээ халаас суга руу орчих юм байна л даа..
keyboard_arrow_up