“Ч.Мөнхбаярыг хуульгүйгээр ялласан учир нийслэлийн бүх ШҮҮГЧЭЭС ТАТГАЛЗАЖ байгаа

2022 оны 10 сарын 12

Arslan.mn

 Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан үндэслэлээр 10 жилийн хорих ял аваад байгаа Ч.Мөнхбаярын өмгөөлөгч А. Батдорж, Г.Баасан нар олон нийтэд хандав. Тэд "Ч.Мөнхбаярыг хуульгүйгээр ялласан учир бид нийслэлийн бүх шүүгчээс татгалзаж байгаа.

Хаана шударга шүүх байна, түүгээр шүүлгэмээр байна" гэв. Өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаярт анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон. Энэхүү шийдвэрийг хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс татгалзах бичиг өгсөн. Гэтэл хүлээн авах боломжгүй гэжээ. Иймээс бид шүүх хурал дээр татгалзах бичгээ дахин тавина. Эрүүгийн хуульд "БНХАУ-ын эсрэг тагнуул хийж болохгүй" гэсэн ямар ч зүйл заалт байхгүй. Монголын шүүх Хятадын талд шийдвэр гаргачихлаа” гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
641302
1 эможи

Зочин
2022-10-13 02:12
Тагнуулын байгууллага одоо Ц.Нямдоржийг асуудлыг шалгаж мухарлах ёстой. Үнэхээр Хятадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан бол зохих шийтгэлийг нь оногдуулж , үгүй бол цагаатгах хэрэгтэй
Зочин
2022-10-13 02:08
Хэний эсрэг тагнуул хийсэн нь хамаагүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны тагнуулын байгууллагатай хамтран ажилласан бол хор уршиг шаардахгүйгээр энэ гэмт хэргийг үйлдэгдсэнд тооцно.
Зочин
2022-10-12 11:26
Энэ авгай эрүүл үү эх, орноосоо уравсан хэнийг ч хатуу цээрлүүл гэж эзэн богд Чингис хаан айлдсан байдаг. Юу ч гэж гоншигноод хэрэггүй эх орон тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар монгол хүн бүр нэгдмэл байх ёстой
Иргэн
2022-10-12 08:48
ХЭРГЭЭ ХҮЛЭЭР ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ,
шүүгч

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up