“Ном дор мөргөмүү” арга хэмжээ болно

2014 оны 7 сарын 29

Жил бүрийн зуны сүүл сарын шинийн дөрвөнд Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчэн өдөр тохиодог билээ. 2014.07.31-ний энэ өдрөөр “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” эрдэм соёлын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд:

           

  • Монгол улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй монголчуудын бүтээсэн дэлхийд цор ганц, хосгүй үнэт “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын үзэсгэлэнг Монголын Үндэсний Номын Санд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

 

  •  МБШТөв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдан буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний Номын Санд хадгалагдан буй “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдан байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл” тэргүүтэн судруудын дээжийг Тусгаар тогтнолын талбайд 10:00 -14:00 цагт  хүндэтгэлтэйгээр залж, тус судруудын агуулгыг таниулан, үндэснийхээ үнэлэгдэшгүй өв соёлоор бахархах, дээдлэх сэтгэлгээг нийгэмд мэдүүлэхийг зорьсон болно.

Бурхан багшийн айлдвар “Ганжуур”, “Сандуйн жүд”, “Алтангэрэл” судруудыг хүндэтгэн дээдэлсний буянаар, өглөгийн эзэн таны болон та бүгдийн нас, буян арвидаж, барцад саад нь амирлаад, санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

“НОМ ДОР ИТГЭМҮҮ, НОМ ДОР МӨРГӨМҮҮ” ЭРДЭМ СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Үйл ажиллагааны хөтөлбөр /2014.7.31/

МБШТӨВ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ДЭЭР                  /06:00-08:00/

06:00 Сожин хүртээнэ /нэг өдрийн сахил/

ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД                                                  /11:00-14:00/

Нээлтийн үйл ажиллагаа

11:00   Хөтлөгч энэ өдрийн үйл ажиллагааг, мөн ирсэн зочдоо товч танилцуулна

хүндэт зочдоор судар залахыг урина

11:05   Судар зална

11:10   Манзушир хутагт “ Сандуйн жүд” судрын тухай айлдана

11:20   Үндэсний төв номын сан /Дэлхийн өвд бүртгэгдсэн тухай/

11:25   Чойжамц хамба Дүйчэн өдрийн тухай /Номын хүрд эргүүлсэн тухай /

11:35   Дамбажав хамба /Дөрвөн үнэний тухай/

11:45   “Жалав цогдол” номыг аялгуулан уншина

11:55   Чоймаа багш /Бурханы шашины боловсролд үзүүлсэн нөлөө/

12:05   Пүрэвбат /Монголчуудын ном судрыг бүтээж ирсэн түүх/

12:10   Байгууллагуудын танилцуулга

13:20   Хаалт арга хэмжээ /21 дарь эхийн магтаал/

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД                                          /10:00- 17:00/

Хосгүй үнэт номын үзэсгэлэн  /үнэ төлбөргүй/

/Есөн эрдэнийн ганжуур, Сандуйн жүд зэрэг дээдийн номын үзэсгэлэн болно/

Дээдийн номын үзэсгэлэн /Соёлоор гийгүүлэхүй ТББ/

МБШТӨВ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ДЭЭР                        /17:30-19:30/

17:30   Сандуйн жүд судрын тайлбар лүн өгөх

18:00   Үлгэрийн цаг

18:30   Маани хөгжөөх

19:00   Гороо хийх

ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨНДӨРЛӨНӨ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6413
0 эможи
keyboard_arrow_up