СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ нэгнийгээ зодож ХӨНӨӨГӨӨД, хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ

2022 оны 10 сарын 11

Өчигдөр /2022.10.10/ Хан-Уул дүүрэгт хоёр иргэн архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хөнөөгөөд хэргийн газраас оргон зайлсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, тус дүүргийн ... дугаар хорооны ... байрны гурван давхарт 35 настай иргэн П-тэй хамт архи уусан 27 настай эрэгтэй М нь хувийн тааламжгүй харьцааны улмаас П-г зодож, улмаар амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтаасан байсныг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоож, М-ыг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. 

Сүүлийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах гэмт хэрэг ихээр гарч байгаа тул, иргэдийг энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх, тохируулж хэрэглэхийг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
641293
10 эможи

keyboard_arrow_up