Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаатай ЦАГДАН ХОРИНО

2022 оны 10 сарын 11

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатай саатуулсан. 

Түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. Аравдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих саналыг өнгөрсөн долоо хоногт шүүхэд хүргүүлсэн байсан ч тэрбээр шүүгчээс татгалзсанаар цагдан хорионы шүүх хурал хойшилж, өнөөдөр болсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641288
0 эможи

keyboard_arrow_up