ФОТО: “Чингис хаан“ музейг төрийн тэргүүний хэмжээнд ёслол төгөлдөр НЭЭЛЭЭ
"Чингис хаан" музей өнөөдөр /2022.10.11/ нээлтээ хийлээ. Үүх түүх, өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах нэгэн томоохон бүтээн байгуулалт ийн "Чингис хаан"-ы нэрээр нээгдэж байна. Нээлтийг төрийн тэргүүний хэмжээнд хүндэтгэн зохион байгуулж, есөн хөлт цагаан туг тахин, ёсоллоо.
Энэ үеэр Монгол Улсад суугаа Элчин сайд нар, урлаг соёл, төр нийгмийн зүтгэлтнүүд зэрэг хүндэт эрхмүүд хүрэлцэн ирсэн юм.
“Чингис хаан” хаад, язгууртны музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
“Чингис хаан” хаад, язгууртны музей 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ. 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30,000, оюутанд 15,000, гэр бүлд 20,000 төгрөгөөр үйлчилнэ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Г.САНЖААНОРОВ
|









