АНХААР: Ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг 2030 он хүртэл ХОРИГЛОЛОО

2022 оны 10 сарын 11

Arslan.mn

Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийг зохистой ашиглах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах зорилгоор байгалийн ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг хоригложээ.

Тодруулбал, түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын зөвшөөрснөөс бусад тохиолдолд шилжүүлэн суулгахыг 2030 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хориглолоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641274
0 эможи

keyboard_arrow_up