ТАНИЛЦ: Маргаашаас эхлэн нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад орох ӨӨРЧЛӨЛТҮҮД

2022 оны 10 сарын 11

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний зохион байгуулалтад хийж буй өөрчлөлтийн талаар танилцуулаа. Тодруулбал, Олимпын гүүрний доод талын буцаж эргэх эргэлт буюу “U-TURN” ашиглалтад орсон. Үүнтэй холбоотойгоор Континентал зочид буудлын баруун урд уулзвар буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөөд буй аж.

Маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас эхлэн:

  • Шангри-Ла зочид буудлын зүүн талаар, хойноос урагш чиглэсэн урсгалаас зүүн тийш эргэхийг хориглоно.
  • Урдаас хойш чиглэсэн урсгалын төгсгөл буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзвараас баруун тийш эргэхийг хориглоно.

Уг зохицуулалтыг хийснээр Юнескогийн гудамжнаас ирэх хөдөлгөөн, Олимпын гудамжны зөвшөөрөгдсөн гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа 50 секундээр багасаж, Олимпын гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжрах юм. Мөн Энхтайваны өргөн чөлөө болон Их сургуулийн гудамжны хөдөлгөөнүүдэд үзүүлэх сөрөө нөлөө багасна хэмээн албаныхан мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
641269
4 эможи

Нараниуяа
2022-10-12 10:56
13 луу намтрын замын ноо уулзвар шүү огцор дээ бүхэл бүрэн төв зам хаахаар тэгээд тэр замаар явдаг тээврийн хэрэгсэл хороолол дотроо гацдаг т Бид бүүр гацаад явахгүй юм байна даа Дарна нар бол баячуулын зам чөлөөтэй болжээ Хэн гэдэг тэнэг нь санаачлаад байна Дарга нарт түгжрээ сааруулсан дшр үзүүлэх гээд биднийгээ самрах юм байна даа
Зочин
2022-10-12 08:20
1
keyboard_arrow_up