Я.Содбаатар: Монгол хүн бүр Чингис хааныхаа музейд ирж мөргөдөг, тэнд СҮСЭГЛЭДЭГ, ӨӨРИЙГӨӨ ДААТГАДАГ байгаасай

2022 оны 10 сарын 11

Arslan.mn

"Чингис хаан" хаад язгууртны музей маргааш буюу аравдугаар сарын 11-ны өдөр нээлтээ хийнэ. Тус музей нь есөн давхар бүхий танхимуудаас бүрдэнэ. Иймд, "музейн бүх үзмэрийг үзэхэд 8-9 цаг зарцуулна" хэмээн тус музейн захирал С.Чулуун хэллээ.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 

Тэрбээр "Чингис хаад язгууртны музей маргааш нээж, өргөн түмэнд нээгдэхээр болж байна. Энэ Чингис хаан музейг маш олон ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. 2019 онд одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа энэ музейг нээх саналыг гаргаж байсан.

Монголчууд бид нэгдэж энэ том бүтээн байгуулалтыг хийж чадлаа гэж үзэж байгаа. Олон хүмүүсийн цаг зав, олон хүмүүсийн ур ухаан орж байж энэ музей нээлтээ хийж байгаа.

Монголчууд бид Чингис хааныхаа тэгш 860 жилийн ойд барьж буй том бэлэг төдийгүй өнөөгийн зуунд стандартын шаардлага хангасан залуу хойч үеэ соён гэгээрүүлсэн том бүтээн байгуулалт болсон. Энэ музейг олон түмэнд сурталчлах, Монгол хүн бүр ирж үзээд, Монгол хүн бүр Чингис хааныхаа хүндэтгэлийн танхимд ирж мөргөдөг, тэнд сүсэглэдэг өөрийгөө даатгадаг ийм байгаасай гэж хүсэж байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641266
2 эможи

keyboard_arrow_up