Ж.Бат-Эрдэнийг үргэжлүүлэн хорих эсэх шүүх хурал МАРГААШ БОЛНО

2022 оны 10 сарын 10

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 05-ны орой 12 цагийн үед АТГ-аас хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Түүнийг цагдан хорих хугацаа өнгөрсөн баасан гарагийн 12 цагийн үед дуусах байсан бөгөөд прокуророос түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ.

Гэвч Ж.Бат-Эрдэнэ шүүгчээс татгалзсанаар цагдан хорионы шүүх хурал хойшилж, Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаа дууссан тул сулласан юм.

Тэгвэл түүнийг цагдан хорих эсэх шүүх хурлыг маргааш өглөө /2022.10.11/ 09:00 цагт товложээ. Шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Түүнийг Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын тендер, мөнгөний зарцуулалтын асуудалд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж буй юм. Түүнтэй хамт тус яамны долоон мэргэжилтэн, дарга нарыг яллагдагчаар татсан бөгө

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641249
0 эможи

keyboard_arrow_up