АНХААР: Самар түүж явсан дахин нэг иргэн СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2022 оны 10 сарын 07
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар есдүгээр сарын 26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр найман хүн явжээ.
Тэднээс 43 настай эрэгтэй Ө нь есдүгээр сарын 30-ны шөнө 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул дуудлага өгсний дагуу өчигдөр буюу аравдугаар сарын 06-нд эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Өмнө нь самар түүж явсан нэг иргэн мөн сураггүй алга болоод олдоогүй учир эрлийн ажиллагааг зогсоосон. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар 14 хүн самар түүж явсанаас 32 настай эмэгтэй сураггүй болсон билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641192
0 эможи
Зочин
2022-10-08 06:01
Ер нь бол 20 хувь нь л эргэж ирнэ шүү дээ
Зочин
2022-10-07 17:37
Самарчид араатны хоол болсон биз.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс