Самарт яваад сураггүй болсон иргэнийг есдүгээр сарын 30-наас хойш эрэн хайж байна
2022 оны 10 сарын 07
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд самарт яваад сураггүй алга болсон 43 настай иргэнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс хойш эрэн хайж байна.
Тус сум руу есдүгээр сарын 26-ны өдөр самар түүхээр найман хүн явснаас иргэн Ө нь 30-ны шөнө 02:00 цагаас хойш сураггүй алга болсон байна.
Ингээд эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 06-ны өдрийн 12:20 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын харьяат иргэн Ө-г тухайн өдрийн 15:04 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.
Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2



1


1

1


641176
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс