СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хүсэл биелүүлдэг” ах нэрээр ЕБС-ийн хүүхдүүдийг хуурах гэж оролджээ

2022 оны 10 сарын 06

Хүүхдээ ганцааранг нь сургуульд явуулдаг аав, ээжүүдэд сэрэмжлүүлэг болгон энэхүү мэдээллийг хүргэж байна.

Тодруулбал, ЕБС-иудын ойр орчим “хүсэл биелүүлдэг ах” гэх хүн эргэлдэх болсон талаар бичих болжээ. Энэ нь ганцаараа явж байгаа хүүхдүүдийг дуудаж улмаар хүслийг чинь биелүүлж өгье хэмээн хэлдэг аж. Мөн хүүхдүүдэд чихэр шоколад өгч дагаад явбал хүслийг нь биелүүлье гэдэг байна.

Иймд эцэг эхчүүдийг анхаарал сэрэмжтэй байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна. Харин ийм сэжиг бүхий хүн тааралдах, ажиглагдах юм бол цагдаагийн байгууллагад хандвал зүйтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
5
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
10
641149
36 эможи

keyboard_arrow_up