ОХУ-аас ирсэн 8211 иргэний 1292 нь “ВИЗЭЭ СУНГУУЛЖЭЭ“

2022 оны 10 сарын 06

Arslan.mn

ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа эхэлснээс хойш Монгол улсад зорчих орос иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Тухайлбал, дайчилгаа зарласны дараа буюу өнгөрсөн сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 4 хүртэл ОХУ-ын 8211 иргэн Алтанбулаг боомтоор орж иржээ. Эдгээр иргэдийн 1292 нь визээ дахин 30 хоногоор сунгуулсан байна. 

ОХУ-аас орж ирсэн иргэдийн тоог танилцуулъя:

2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр 261 иргэн,

2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр 263 иргэн,

2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр 830

2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр 867

2022 оны есдүгээр сарын 24-ны өдөр 931 

2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр 984

2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр 1018 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641143
0 эможи

keyboard_arrow_up