ШУУРХАЙ: Самарт яваад сураггүй болсон эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоож, ЭРЭН СУРВАЛЖИЛЖ эхэлжээ
2022 оны 10 сарын 06
Өнгөрсөн есдүгээр сарын 21-ны өдөр /2022.09.21/ Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн “Хүрэн морьтын зоо” гэдэг газар 14 хүн самар түүж явснаас 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагын хүрээнд Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар эрэн хайх ажлыг зохион байгуулаад байсан билээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийнхан, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг нийт зургаан хоног үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрлийн ажлыг зогсоожээ. Харин үргэлжлүүлэн Төв аймгийн Цагдаагийн газраас тус эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?





1




641138
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс