“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд нэг кг ч хятад цемент хэрэглээгүй“ гэжээ

2022 оны 10 сарын 06

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд Хятадаас нэг кг ч импортын цемент авч ашиглаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Үндэсний үйлдвэрлэгчид буюу МАК ХХК, Монцемент Билдинг Материалс ХХК, Налгар түшиг ХХК, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн цементийг замын барилгын ажилд ашиглаж байна.

Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээн байгуулалтад цементээ хэвийн нийлүүлж байгаа. Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК аравдугаар сарын 2-ноос ажиллаж эхэлсэн тул тэндээс хэрэгцээт цементээ татаж эхэлсэн.

2022 оны аравдугаар сарын 5-ны байдлаар нийт 204.11 км замын нэг урсгалын хоёр эгнээ 177 км нь асфальт бетон хучилттай болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641120
2 эможи

keyboard_arrow_up