ЭЕРЭГ: Хилчин эмч нар зам тээврийн осолд орсон иргэдийн АМЬ НАСЫГ АВАРЛАА

2022 оны 10 сарын 06

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундаргын тойрог” гэх газар авто тээврийн хоёр хэрэгсэл зам тээврийн осол гаргасны улмаас 4 иргэн хүнд бэртсэн байсныг улсын хилд үүрэг гүйцэтгэхээр явж байсан эмнэлгийн бүлэг тааралдаж цаг алдалгүй анхан шатны тусламжийг үзүүлж, амь насыг нь аваржээ.

Тус иргэд нь хадлангаа хадаад буцаж байх үедээ ийнхүү осолд орсон бөгөөд ХХЕГ-ын эрүүл мэндийн алба, ТТАХНЭ-ийн эмч нарын бүлэг иргэдийн амь нас эрсдэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж, яаралтай тусламжийг үзүүлэн Шаамар сумын яаралтай тусламжийн тасагт хүргэн өгсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641119
1 эможи

keyboard_arrow_up