Авлигыг мэдээлэх 110 утсаар 237 дуудлага ХҮЛЭЭН АВЧЭЭ

2022 оны 10 сарын 06

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 66.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 237 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Шударга байдлын үнэлгээ”, “Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги боловсруулах” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна гэж АТГ-аас мэдээллээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641118
0 эможи

keyboard_arrow_up