ЦЕГ: Хүүхдийг суулгаагүй автобусны жолоочийг торгож, хохирогч хүүхдэд эмчилгээний зардалд 2.6 саяыг төгрөгийг төлүүлсэн

2022 оны 10 сарын 06

Arslan.mn

Нийтийн тээврийн автобусанд суухаар гүйж буй сурагчийг суулгаагүй авсан бичлэг иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа бөгөөд тухайн автобусны жолоочийн цалинг 30 хувь бууруулж, гурван сар ажиллуулаагүй гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлсэн.

Мөн тухайн үед "Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас цагдаагийн байгууллага шалгаад зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн хэргийг хаасан" хэмээн мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тайлбар өглөө.

Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Зүрх Уулын замд Блю Скай ХХК-ний автобусны жолооч “М” нь 9 настай явган зорчигчийг автобусны араас гүйж яваад гэмтэхэд ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгасан. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгож, таван оноо хасаж, хохирогч хүүхдэд 2,600,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
641111
3 эможи

Иргэн
2022-10-06 09:54
Хүүхдийн гар хугарах нь 2 сая төгрөгтэй дүйцэхүү
keyboard_arrow_up