ШШГБ-аас иргэдэд олгодог өр төлбөргүй эсэх тодорхойлолт англи хэл дээр ГАРДАГ БОЛЛОО

2022 оны 10 сарын 05

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдэд олгодог “Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт”-ыг Төрийн үйлчилгээний нэгдсэн портал www.e-mongolia.mn цахим хуудсаар дамжуулан англи хэл дээр авах боломжийг бүрдүүлэн өргөжүүллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оныг “Цахимжуулалт, шинэ сэргэлтийн жил” болгон зарлаж, иргэд, олон нийтэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд байгууллагын зүгээс иргэд, олон нийтэд олгодог бусад төрлийн лавлагаа, мэдээллийг авах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641103
0 эможи

keyboard_arrow_up