БНСУ-д “хар“-аар ажилладаг гадаад иргэдийг илрүүлэх шалгалтыг ЭРЧИМЖҮҮЛЖЭЭ

2022 оны 10 сарын 05

Arslan.mn

БНСУ-ын Хууль зүйн Яамнаас гадаад иргэдийн оршин суух хэв журмыг чангатгахын тулд зугаа цэнгээний болон массажны үйл ажиллагаа явуулдаг салбарт хууль бусаар ажиллаж буй гадаад иргэдийн дунд нийтийг хамарсан шалгалтыг эрчимжүүлээд байна.

Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн Яамнаас 2022 оны зургаадугаар сарын 1-нээс долдугаар сарын 31-ний хооронд хоёр сарын хугацаанд зугаа цэнгээний газрууд болон массажны үйл ажиллагаа явуулдаг салбарт хууль бусаар ажиллаж буй гадаад иргэн, ажилд зуучлагч брокеруудыг шалгаж илрүүлэх ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлж 642 гадаад иргэн, 11-н зуучлагч брокер, 234 хууль бус ажил олгогч зэрэг нийт 887 иргэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлж холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 642 гадаад иргэнээс гурван иргэнийг саатуулан хорьж, хоёр иргэнийг Прокурорын байгууллагт шилжүүлж, 588 иргэнийг албадан гаргаж, 16 иргэнд Солонгос улсаас гарах тухай мэдэгдэл өгч, 33 иргэнд торгуулийн хариуцлага ноогдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641100
0 эможи

keyboard_arrow_up