“Иргэдийн мэдээллийн цаг” Баянзүрх дүүрэгт ажиллав
Өнөөдөр Баянзүрх дүүрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газраас зохион байгуулсан "Иргэдийн мэдээллийн цаг" ажиллаж байна. Тус арга хэмжээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас Иргэдэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материал, бусад холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор зохион байгуулж байгаа билээ.
Нийслэлийн зургаан дүүрэгт иргэдийн олноор үйлчлүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, худалдааны төв, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад тодорхой хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байгаа уг ажил ийнхүү өнөөдөр Баянзүрх дүүрэгт үргэлжлэв.
Тус дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга “Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн болоод бусад бүртгэлтэй холбогдсон хууль, тогтоомжийн талаар дээрх хэлбэрээр эрх зүйн албан бус сургалт зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа”гэлээ.

- See more at: http://zasag.mn/m/bzd/view/6274#sthash.Yyrh45AR.dpuf