Ш.Батхүүгийн өмгөөлөгч өвдсний улмаас шүүх хуралдааныг ХОЙШЛУУЛЛАА

2022 оны 10 сарын 05

“Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 5 шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан боловч хойшлов.

Тухайлбал, шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав.

Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641097
1 эможи

keyboard_arrow_up