2023 онд Нийгмийн даатгалын санд Улсын төсвөөс ₮545 тэрбумын татаас олгоно

2022 оны 10 сарын 05

2023 онд Нийгмийн даатгалын санд төвлөрөх орлогын хэмжээг 2022 онтой харьцуулахад 34.2 хувиар буюу 814.1 тэрбум төгрөгөөр илүү тооцоолжээ
COVID-19 цар тахалтай холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын санд 651.5 тэрбум төгрөгийн авлага үүссэн байна. Хэдий тийм боловч энэ авлагыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.

2023 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулахдаа орлогын хэмжээг 3.1 их наяд төгрөг, нийт зардлыг 3.7 их наяд төгрөг байхаар тусгажээ.

Ингэснээр улсын төсвөөс 545.2 тэрбум төгрөгийн татаас олгож, Капитал банкнаас 68.4 тэрбум төгрөгийн авлага авахаар байна.

2023 онд Нийгмийн даатгалын санд төвлөрөх орлогын хэмжээг 2022 онтой харьцуулахад  34.2 хувиар буюу 814.1 тэрбум төгрөгөөр илүү тооцоолсон байна. Мөн зардлыг 6.7 хувиар өсгөж төсвийн төслийг боловсруулжээ.

Ирэх онд нийгмийн даатгалын хамрах хүрээ нэмэгдэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх, дундаж цалин хөлс өсөх, орлогын боломжит бусад эх үүсвэр нэмэгдэх зэрэг төсөөлөлд үндэслэн тооцсон гэж Сангийн яам мэдээлсэн юм.

Тухайлбал: ажил олгогчийн төлөх шимтгэлийн орлого 1.7 их наяд төгрөг байх бол  ажилтны төлөх шимтгэлийн орлого 1.3 их наяд төгрөг, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэл 161.7 тэрбум төгрөг байна гэж тооцоолсон байна.

Төсөвт байгууллагын төлөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болгон нэмэгдэхтэй холбоотойгоор 652.8 тэрбум төгрөгийн орлогын өсөлт, нийгмийн даатгалд хамрагдалтын хэвийн өсөлтөөс 161.3 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолж байна.

Зардлын өсөлтийн дийлэнх хэсэг нь тэтгэвэр, тэтгэмжид зарцуулах хөрөнгийг 236.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаатай холбоотой байна. Харин  нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгож буй ч 2023 онд энэ зардал 129.3 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641095
0 эможи

keyboard_arrow_up