“Охины гар хугарч, гэмтэл авсан. Автобусны жолоочийн цалинг бууруулж, гурван сар ажлыг нь хийлгээгүй“

2022 оны 10 сарын 05

Arslan.mn

Гэр хорооллын автобусны буудал. Цүнх үүрсэн сурагч охин буудлаас яг хөдлөж буй автобусны араас гүйсээр гүйцэж очив. Автобус буудлаас зам руу бага зэргийн эргэлт хийж орохдоо охины гар юм уу, хөлийг нь дайрч буй бичлэг өнөөдөр цахим сүлжээнд түгэв.

Тус бичлэгтэй холбогдуулан НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин "Blue bus" компанийн зүгээс жолоочийн цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ. Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
7
641093
11 эможи

keyboard_arrow_up