Хууль зөрчсөн ТҮЦ-үүдийг албадан НҮҮЛГЭНЭ

2022 оны 10 сарын 04

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, тамхи, архи, муудсан бүтээгдэхүүн худалдан борлуулсан, ойр орчмын 50 метр доторх талбайг цэвэрлэдэггүй зэрэг зөрчил дутагдалтай ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх арга хэмжээг Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. 

Дүүргийн хэмжээнд нийт 535 ТҮЦ байна. Эдгээрээс хулгайгаар тог цахилгаан хэрэглэсэн 29 ТҮЦ-ийн цахилгааныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран хязгаарласан бол 1, 2, 7, 26, 41 дүгээр хороонд байрлах 16 ТҮЦ-т нүүх шаардлагыг гардуулаад байгааг Баянзүрх Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс мэдээллээ. 

Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу эхний ээлжид яаралтай нүүлгэх шаардлагатай 70 ТҮЦ байна. Эдгээр ТҮЦ-т нүүх шаардлагыг гардуулж, заасан хугацаанд нүүгээгүй тохиолдолд албадан нүүлгэж журмын хашаанд байрлуулах шийдвэрийг ажлын хэсгээс гаргалаа. 

Автобусны буудал дээр зорчигчид зогсож автобус хүлээх хэсэгт ТҮЦ олноор байршуулснаар зам тээврийн осол гарах нөхцөл бүрдээд байгаа талаар болон хууль бус худалдаа эрхлэх, орчны бохирдол үүсгэж байгаа талаар иргэд хэлж, удаа дараа гомдол гаргасаар байгаа. 

Цаашид ТҮЦ-үүдийг нийслэлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн бүртгэл болох Онлайн бизнес төвд бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа талаар Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641067
0 эможи

keyboard_arrow_up