Нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн гэртээ шатаж, НАС БАРЖЭЭ
2022 оны 10 сарын 04
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам”-ны задгайд 2022 оны аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө буюу үүрээр 03:55 цагт гал гарчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиход эзэн тодорхойгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраажээ.
Тус гал түймэрт нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



641058
1 эможи
Занга
2022-10-04 23:07
Нэр, нас , хүйсий нь тодорхойлж чадаагүй байж гэрий нь яаж мэдсэн юм бэ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс