ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр хорих ангийн ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг прокурорт шилжүүллээ

2022 оны 10 сарын 03

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 135 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 740 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 711 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Говьсүмбэр аймгийн сумын эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Төв аймгийн Баяндэлгэр сумын удирдах албан тушаалтан “Д” нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх буюу хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгод ашиглан, хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх;

  • “Д” нь Завхан аймгийн Завханмандал сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хууль тогтоомжоор олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан иргэнээс бусдын дансаар шилжүүлэн мөнгө авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;

  • Дундговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн суманд хог зөөврийн автомашин худалдан авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулаагүй, шууд гэрээ байгуулахдаа хуулийн шаардлага хангаагүй компанид давуу байдал олгож гэрээ байгуулсан гэх;

  • "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт орсон мэтээр хуурамч мэдээлэл оруулсан гэх;

  • “Говь-Алтай-Азза” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан “Э” нь зах зээлийн дунджаас дээгүүр үнээр техник, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн холбогдох албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласны улмаас бусдын эрх ашигт хохирол учруулсан гэх;

  • “Ч” нь Ашигт малтмал, Газрын тосны газарт ажиллаж байхдаа 197 сая төгрөгөөр худалдан авсан орон сууцыг өөрийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй, мөн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
641030
3 эможи

Жамъянмядаг 99110611
2022-10-04 00:25
Манай хуучин нөхөр хар тамхины хэргээр шоронд бхдаа байнга утсаар намайг дарамталдаг бсан шд албан хаагчийнхаа утсаар
keyboard_arrow_up