СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн ХОРДЛОГОД ӨРТЖЭЭ

админ
2022 оны 10 сарын 03

Таван толгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

"Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал" Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн. Тухайн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байгаа. Угаартсан айл өрхүүдэд шалгалт хийхэд яндангаа хөөлөөгүй, битүүмж алдагдсан, стандартын бус зууханд гал түлсэн байдалтай байна. Мөн иргэдийн хувьд угаарын хий мэдрэгчээ ажиллуулахгүй, зай нь дууссан зэргээс болж хийн хордлогод өртөх тохиолдол нэмэгдэж байгаа. Угаарын хий мэдрэгч нь угаарын хийн хордлогоос сэргийлэх анхан шатны хэрэгсэл. Түүнчлэн, манай албаны хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш айл өрхүүд дээр ялгарч байгаа угаарын хийг дэлгэцээр хянаж байгаа. Хяналтын дэлгэц дээр хоногт 20-30 дуудлага иргэд бөгөөд бид тухайн иргэнд угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлж ажилладаг. Иймд иргэд эрсдэлээс сэргийлж угаарын хийн мэдрэгчээ ажиллуулж, яндангаа хөөлөх, яндан дээврээс дээш урттай байх стандартыг мөрдөхөд анхаарах шаардлагатай" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641025
0 эможи

keyboard_arrow_up