Эрээнд халдварын нэг тохиолдол илэрч, бүх нийтийг ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА
2022 оны 10 сарын 03
Энэ сарын 1-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдварын нэг эерэг тохиолдол илэрчээ. Гэсэн хэдий ч хотын нөхцөл байдал хэвийн, хөл хорио тогтоосон зүйлгүй, зөвхөн халдвар илэрсэн гудамж, орон сууцны хэсгийг хаасан байдалтай байна.
Мөн халдвар илэрсэнтэй холбогдуулан энэ сарын 3, 4-ний өдөр бүх нийтийг ПСР шинжилгээнд хамруулахаар болсон гэж Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641024
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс