Х.Нямбаатар: Гэмтэл авсан монгол залуу нас барсан. ОХУ-ын иргэнийг яллагдагчаар татан, ШАЛГАЖ БАЙНА
2022 оны 10 сарын 03
ОХУ-ын иргэн монгол иргэнийг алхаар цохиж гэмтээсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тухайн иргэний биеийн байдал хүнд байсны улмаас нас баржээ. Энэ асуудалтай холбогдуулан ОХУ-ын иргэнд ямар хариуцлага хүлээлгэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодруулахад,
Тэрбээр "Тухайн иргэнийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. ОХУ-ын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авна" гэжэээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641022
0 эможи
Зочин
2022-10-03 16:21
Ганбат дарга хэвээрээ юм уу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс