НӨАТ: III улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлснээр буцаан олголтын мөнгөө авах боломжтой
2022 оны 10 сарын 02
НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улиралд нэг удаа олгож эхэлсэн. Тэгвэл III улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор гэхэд системд бүртгүүлэн буцаан олголтын мөнгөө авах юм.
НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Манай улсын хувьд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

8


4

1


4

1

6

640979
24 эможи
Narantuya
2022-10-05 18:45
sain
Narantuya
2022-10-05 18:44
mash sain hugatsaan daa hiidet bayrlalaa
Сэлэнгээ
2022-10-03 17:48
Сайан
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс