БНСУ: Хил нэвтэрсэн иргэд коронавирусний шинжилгээ өгөх журмыг цуцалжээ
2022 оны 10 сарын 02
БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төв хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээ өгөх журмыг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00.00 цагаас эхлэн цуцалж байгаагаа мэдэгдлээ хэмээн Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээллээ.
Ингэснээр БНСУ-д ирж байгаа зорчигчид хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээ заавал өгөх шаардлагагүй болж байгаа аж. Харин иргэд БНСУ-ын хилээр нэвтэрснээс хойш 3 хоногийн дотор шинжилгээнд хамрагдахыг хүсвэл Эрүүл мэндийн төвүүдэд ПГУ (PCR) шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломжтой боломжтой юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
640977
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс