СТАТИСТИК: Монголын хамгийн өндөр настан 112 настай байна

2022 оны 10 сарын 01

Arslan.mn

Өнөөдөр Ахмадын өдөр тохиож байгаа бөгөөд энэ өдөрт зориулан Үндэсний Статистикийн Хорооноос ахмадуудын талаарх тоон баримтуудыг онцолжээ.

Манай улсад энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт хүн амын 7.8 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Тэдний 59.6 хувь нь эмэгтэй, 40.4 хувь нь эрэгтэй.

Хүн амын дундаж наслалтыг харвал 1992 онд 62.7, 2011 онд 68.3 байсан бол 2021 оны байдлаар дундаж наслалт 71 болжээ. Үүнээс эрэгтэйчүүд 67, эмэгтэйчүүд 76 насалж байна.

2021 оны эцэст нийт 427,809 хүн өндөр насны тэтгэвэр, тэтгэмж авч байгаагаас 83 хувь нь Нийгмийн даатгалын сангаас, 17 хувь нь Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа юм.

Улсын хэмжээнд 100-аас дээш настай 155 иргэн байгаа бол Монголын хамгийн өндөр настан 112 настай байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640963
9 эможи

Зочин
2022-10-02 06:44
Азай буурлууд минь урт наслаж удаан жаргах болтугай
иргэн
2022-10-01 17:56
ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭЕ- ЕР НЬ СҮҮЛИЙН ҮЕД НАСАА НЭМЭХ ЯВДАЛ ХАВТГАЙ БОЛСОН БН БИЛЭЭ
keyboard_arrow_up