ШУУРХАЙ: Гамшгаас хамгаалах хууль зөрчсөн гэж буруутгагдсан иргэн Д.Мөнхбатыг шүүх БУРУУГҮЙ гэж үзлээ
Хилийн чанадаас халдваргүй ирсэн ч “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирус туссан гэж үзэж буйгаа сошиал орчинд илэрхийлсэн иргэн Д.Мөнхбатыг зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгож байв.
Түүнчлэн тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг "Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл анги”-аар яллагдагчаар татагдсан тухай хэлсэн билээ.
Улмаар Д.Мөнхбат шийтгэлийг үл зөвшөөрч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатанд гомдол гаргасныг шүүх хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл прокуророос шүүхэд гомдол гаргаж давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж шүүхээс иргэн Д.Мөнхбатыг буруугүй гэж үзлээ.









