ГИХГ: ОХУ-ын иргэдийг оршин суух нөхцөл боломжоор хангана
Гадаад иргэн харъяатын газраас ОХУ-ын иргэдийн визийн асуудлыг уян хатан нөхцөлтэйгөөр зохицуулахаар болжээ. Ингэснээр ОХУ-ын иргэд нь Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу оршин суух хүсэлтийн баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалтыг байгууллагын эрхлэх чиг үүргийн хэмжээнд хэрэгжүүлнэ.
д/д | Хугацаа | Байх хугацаа сунгуулсан |
Зөвлөгөө мэдээлэл авсан /оршин суух зөвшөөрөл авах, байх хугацаа сунгуулах талаар/ |
||||
1 |
09 дүгээр сарын 21-30-ний өдөр | Эр | Эм | Хүүхэд |
1800-1882 утсаар |
Цахим хуудсаар |
Биечлэн ирсэн |
679 | 50 | 19 | 545 | 66 | 610 | ||
748 | 1221 |
/ 2022.09.30-ний өдрийн 14 цагийн байдлаар/
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэрэг татлага эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Цэргийн дайчилгааны улмаас тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, визгүй зорчдог хөрш зэргэлдээ Монгол, Казахстан, Гүрж зэрэг улсууд руу олноор гарч буй. Хил хамгаалах ерөнхий газраас есдүгээр сарын 15-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн Монголд нэвтэрч, 1791 иргэн Алтанбулагийн боомтоор буцаж гарсан гэж мэдээлж байв.
Монгол Улсын хилээр өнгөрсөн есдүгээр сарын 22-ноос ОХУ-аас орж ирэх иргэдийн тоо эрс нэмэгдэж, буцаж гарах хүний тоо цөөрчээ. Тодруулбал,
- Есдүгээр сарын 26-нд 1018 хүн орж ирж, 174 хүн буцаж гарсан
- Есдүгээр сарын 27-нд 998 хүн орж ирж, 187 хүн буцаж гарсан
- Есдүгээр сарын 28-нд 640 хүн орж ирж, 145 хүн буцаж гарсан
- Есдүгээр сарын 29-нд 374 хүн орж ирж, 215 хүн буцаж гарсан байна.
Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монголд нэг удаа 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Хилээр орж, гарах гадаад иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй талаар ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн билээ.
Хэрвээ ОХУ-аас олон тооны дүрвэгч орж ирвэл улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж болох талаар эдийн засагч С.Бямбахорлоо өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Хэрэв ОХУ-аас олон тооны дүрвэгч орж ирвэл дор хаяж, түрээсийн байрны үнэ нэмэгдэнэ. Хоёрдугаарт, нийслэл хотын түгжрэлийн асуудал гаарна. Дүрвэгсдийн ихэнх нь нийслэл хотыг зорих магадлалтай.
Дүрвэгсэд орж ирснээр худалдааны эргэлт нэмэгдэж болох ч гадаад валют өсөхгүй бол бас хэцүү. Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч буй. Үүн дээр дор хаяж 80-100 мянган дүрвэгч хилээр орж ирвэл ийм нөлөөлөл үзүүлэх байх. Тэрнээс бага гадаад иргэд орж ирвэл эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь бага" гэж хэлсэн юм.