“III улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлж НӨАТ-ын БУЦААН ОЛГОЛТОО АВНА“
2022 оны 9 сарын 30
"2022 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Манай улсын хувьд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна. НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийг буцаан авдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

13

2

1

2

1

5

1

3

9
640943
37 эможи
Сарангэрэл 3улирлын буцаан олголт орох болов уу
2022-10-12 13:38
Сайн
Сарангэрэл
2022-10-12 13:33
Буцаан олголт хэзээ орох вэ
badamhand Enhchimeg
2022-10-03 13:56
urd saruud dutuu orson teriig yah we
Эрдэнэсувд
2022-10-03 09:26
Маш сайн
Эрдэнэсувд
2022-10-03 09:24
Хангалттай
зочин
2022-10-02 18:34
буцаан олголт хэзээ орох бэ
пүрэвсүрэн
2022-10-02 15:39
Сн байлаа
Зочин
2022-10-01 20:58
8- n gesen yaasan be
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс