ШУУД: Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур иргэний талаар МЭДЭЭЛЖ БАЙНА

2022 оны 9 сарын 30

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногийн байдлаар 653 гэмт хэргийг илрүүллээ.

Илрүүлсэн гэмт хэргээс үзвэл хүнийг санаатай алах 9, хулгайлах 154, мал хулгайлах 21, дээрэмдэх 17, хүчиндэх 9,  залилах 158, бусад 92 хэргийг илрүүлсэн байна. Тухайлбал Завхан аймагт иргэн Д толгойн тус газраа буудуулсан байсан хэргийг олж илрүүлжээ.

Харин дээрмийн хэргийн тухайд дийлэнх нь нийслэл хотод үйлдэгдэж байгаа аж. Иймээс согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэхийг ЦЕГ-аас анхаарууллаа.

Цагдаагийн ерөнхий газраас Улсын хэмжээнд зохион байгуулж буй "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640942
0 эможи

keyboard_arrow_up