ОСНААУГ: Эрчим хүчний ХААРТ-ын бага хурал Улаанбаатар хотноо болно

2022 оны 9 сарын 30

Arslan.mn

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХААРТЫН БАГА ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 23, 24-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Эрчим хүчний Хаартын төлөөлөгч нар "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын удирдлага болон холбогдох ажилтнуудтай 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр уулзалт зохион байгуулан ажиллалаа.

Монгол Улс нь "Эрчим хүчний Хаартын 2022 оны Бага хурлын даргаар ажиллаж байгаа бөгөөд Эрчим хүчний Хаартын Бага хурлын түр хуралдааныг Брюссель хотноо амжилттай зохион байгуулж 2022 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна.

Arslan.mn

Тус байгууллагад нийт 51 орон бүрэн эрхт гишүүнээр, 40 орон ажиглагчаар, Дэлхийн банк , Европын сэргээн босголтын банк, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Цөмийн эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын нэр хүнд бүхий 13 байгууллага ажиглагчаар байдаг олон улсын байгууллага юм. Эрчим хүчний Хаарт нь Монгол Улсын эрчим хүчний салбарын “Эрчим хүчний үр ашгийн судалгаа”-г энэ онд гүйцэтгэж байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640941
0 эможи

keyboard_arrow_up