“Бүргэдийн баяр“ энэ амралтын өдрүүдэд болно

2022 оны 9 сарын 30

Arslan.mn

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.

ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Шувуучлахуй” өвийн нэг хэлбэр бүргэдээр ан хийх арга ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Бүргэдийн баяр" арга хэмжээг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тус баярт бүргэдээр ан хийх, тулам булаалдах, бүргэд сургасан байдлыг үзүүлэх үзүүлбэр болон Казах түмний урлагийн тоглолт, тоглоом наадгай, уламжлалт гар урлалыг таниулан сурталчилна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640939
0 эможи

keyboard_arrow_up