Хилийн цэрэгт алба хааж байсан 19 настай цэрэг АМИА ХОРЛОЖЭЭ

2022 оны 9 сарын 30

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 2022 оны I ээлжээр хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж,  малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч С нь 2022 оны есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн орчимд модноос боомилсон байдалтай нас барсан байжээ.

Байлдагч нь 2022 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17.30 цагийн үед малаа хайж байгаа талаар мэдээллээд дахин холбоо бариагүй тул 20.00 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн үед хилийн салбараас 8 км, малын сууриас 12 км-т  орших  "Боомын гаталга" нэртэй газар модноос боомилсон байдалтай олсон байна. Тус малын суурьт  2022 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж байсан. Хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

 

Эх сурвалж: ХХЕГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640935
1 эможи

Hehe
2022-09-30 10:53
Setgel zuid ni ontsgoi ach holbogdol ugch bai. Setgel zui ch heregtei bj mgdgu. Hun yriltsaj bh ystoi shuu.
keyboard_arrow_up