Гадаад паспорт захиалахад цээж зураг авч очих ШААРДЛАГАГҮЙ

2022 оны 9 сарын 30

2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үндэсний энгийн гадаад паспортын захиалга авахдаа цээж зураг шаардахгүй болж буйг УБЕГ-аас мэдээллээ. 

Учир нь гадаад паспорт захиалахаар ирсэн иргэний цээж зургийг бүртгэлийн ажилтан өөрөө авч системдээ оруулах үйлчилгээг үзүүлэхээр болжээ. 

Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспорт захиалахад мэргэжлийн зурагчнаар 3.5X4.5 хэмжээтэй өнгөт зураг, сүүлийн 6 сарын дотор авхуулсан, цагаан фонтой, чих дух ил гарсан цээж зураг авч очдог байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн бүртгэлийн ажилтан энэхүү шаардлагыг хангасан зургийг авах аж.

зураг

 

Гадаад паспортын үнийг Төрийн банкны тусгай данс болон Гэрэгэ системээр төлөх боломжтойг бүртгэлийн байгууллагаас онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640930
0 эможи

keyboard_arrow_up