Энэ оны хоёрдугаар ээлжийн ЦЭРЭГ ТАТЛАГА эхэллээ

2022 оны 9 сарын 30

Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж эхэллээ. Энэ сарын 24-ний өдөр Зуунмод сумын 18-25 насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, үргэлжлүүлэн бусад суманд ажиллаж байна.

Энэ жилийн тухайд оюутныг биеэр ирж, цэрэг татлагын комисст бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагыг тавьж байна. Мөн зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд ирээгүй болон 2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас зарлан дуудах мэдэгдлийн дагуу биеэр ирж бүртгүүлэх юм. Хэрэв зарлан аваад ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дэх заалтаар захиргааны хариуцлага тооцно” гэж хуульчилсан билээ.

Цэрэг татлага аймгийн хэмжээнд 18 сумыг хамруулан 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаагийн цэрэг татлагаар Төв аймгийн залуус Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт алба хаана гэж Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
640927
2 эможи

keyboard_arrow_up