Өмнөговь аймгийн прокурорын газраас хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд АНХААРЧ АЖИЛЛАНА

2022 оны 9 сарын 29

Өмнөговь аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад “Хүнийг саатуулах, эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэхээс ялгах нь” сэдвээр сургалт хийлээ.

Энэхүү сургалтыг шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудыг дадлагажуулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль, зааврын дагуу нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640913
0 эможи

keyboard_arrow_up