Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 1201 ЭТГЭЭДИЙГ олж ТОГТООЖЭЭ

2022 оны 9 сарын 29

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногийн байдлаар 432 гэмт хэргийг илрүүллээ.

Илрүүлсэн гэмт хэргээс үзвэл

  • хүнийг санаатай алах 10,
  • хулгайлах 126,
  • мал хулгайлах 21,
  • дээрэмдэх 17,
  • хүчиндэх 9,
  • залилах 158, бусад 91 хэргийг илрүүлсэн байна.

Нэгдсэн арга хэмжээ эхлэхэд Цагдаагийн байгууллагын санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 342, гэмт хэрэгт сэрдэгдсэн 1486, шүүхээс даалгасан  2506, зөрчил үйлдсэн этгээд 448, галт зэвсэг 362, тээврийн хэрэгсэл 270, түүх соёлын дурсгалт болон 21 үнэт зүйл эрэн сурвалжлагдаж байснаас 1201 хүн, эд зүйлсийг олж тогтоожээ.  

Дээрх эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд дотор бусдыг удаа дараа залилсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж 18 газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Г, Д, М, У, Х нарыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640900
0 эможи

Дэд хурандах
2022-09-29 15:08
Хамгийн гол нь тэгээд яг хэд нь шүүхээс ял авсан хахаха
irgen
2022-09-29 13:36
Huuhdiin tetgever tulehees zugtaaj bga.utasaa soliod alga bolson harchuullaa olood eruugiin hereg uusgeechee
keyboard_arrow_up